Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эхийн эндэгдэл буурчээ

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэн­дийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын яамнаас оны эхэнд уг зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг болгож эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж ажиллах тодорхой чиглэлүүдийг гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхийн эндэгдэл буурчээ
Эхийн эндэгдэл буурчээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэн­дийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын яамнаас оны эхэнд уг зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг болгож эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж ажиллах тодорхой чиглэлүүдийг гаргасан.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гур­ваар буюу 9.4 промиллээр буурчээ. Харин эцэг, эх, асран хамгаалагч­дын хайхрамжгүйгээс болж хүүхэд усанд унах, хөхөндөө даруулах, өндөр зүйлээс унах, түлэгдэх зэрэг шалтгаанаас үүдэн эндсээр байна. Хөдөө орон нутагт 0-­5 хүртэлх насны хүүхдийн эндэг­дэл төдийлөн буурахгүй байгаа гэнэ. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.7, аймгуудын дундаж 20.8 хувь байгаа аж. Тэгвэл Сүхбаатар аймагт хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 34.5, Говь­-Алтайд 35.7, Дорноговьд 36.5, Баян­-Өлгийд 36.8, Өмнөговьд 38.1 хувьтай байгаа нь улс, аймгийн дунджаас хэт өндөр үзүүлэлт юм байна.

Түлхүүр үг:эрүүл мэндийн яам
Хуваалцах