Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эхнэр, нөхөр Блэр 107 дахь гэрлэлтдээ бэлтгэж байна

Америкийн нэгэн гэр бүлийн хос 107 дахь хуримаа хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэд бол Блэр нар бөгөөд дэлхийн хамгийн олон удаа гэрлэсэн хос ажээ. Дэвид болон Лоран Блэр нь 1984 оноос хойш 30 жил хамт амьдрахдаа 106 удаа хурим хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхнэр, нөхөр Блэр 107 дахь гэрлэлтдээ бэлтгэж байна
Эхнэр, нөхөр Блэр 107 дахь гэрлэлтдээ бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Америкийн нэгэн гэр бүлийн хос 107 дахь хуримаа хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэд бол Блэр нар бөгөөд дэлхийн хамгийн олон удаа гэрлэсэн хос ажээ. Дэвид болон Лоран Блэр нь 1984 оноос хойш 30 жил хамт амьдрахдаа 106 удаа хурим хийжээ. Хосууд анх 1982 онд АНУ-ын Теннеси муж улсад учирч, хэсэг хугацаанд үерхэж байгаад гэрлэхээр шийдсэн гэдэг. Тэдний анхны хурим 1984 онд болсон бөгөөд дараа нь дэлхийн өөр өөр газар дахин дахин гэрлэх өвөрмөц шийдвэрт хүрчээ. Тэдний дараа дараагийн гэрлэлтүүд Лондон, Нью-Йорк, Шотланд, Лас Вегас зэрэгт болж байжээ. Хосууд хуримынхаа өдрийг жилд нэлээд хэдэн удаа тэмдэглэдэг бөгөөд Валентины баяр, Шинэ жил, Зул сарын өглөө болон хоёрдугаар сарын 29-ны өдөр хэрвээ тухайн жилд таарвал хуримаа хийх нь тэдний хувьд уламжлал болсон гэнэ. Иинхүү тэд сарын 4-нд хийхээр товлоод байгаа ба Блэрийн гэр бүлийн хуримын дараагийн ёслол нь эхнэр, нөхөр хоёрын 107 дахь удаагийн гэрлэлт болох юм байна.

And again: Wedding number two took place in Long Grove, Illinois, the day after the first
Amazingly, Lauren turned David down the first time he went down on one knee
A fire sparkling in lovers' eyes: Wedding number 50 took place on the set of a production of Rome and Juliet in Tennessee
Wedding number 64 in The Wedding Cottage, Hendersonvile, Tennessee
In 2001 they became the first couple to get married at London's Hard Rock Cafe. It was their 61st wedding
Viva Las Vegas: Wedding number 83 at the Boardwalk Hotel and Casino in Nevada






Хуваалцах