Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эхнэр, нөхөр хоёр боом өвчний халдвар авчээ

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр боомоор өвчилсөн хоёр иргэний талаарх мэдээллийг өглөө.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхнэр, нөхөр хоёр боом өвчний халдвар авчээ
Эхнэр, нөхөр хоёр боом өвчний халдвар авчээ. Зураг: МҮОНРТ

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр боомоор өвчилсөн хоёр иргэний талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, энэ сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Э боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр боом өвчин туссан нь тогтоогдон эмчлэгдэж байсан бол тус суманд дахин хоёр иргэн боом өвчнөөр өвчилсөн байна. Өвчилсөн хүмүүсийн тухайд гэр бүлийн хоёр бөгөөд боом өвчтэй малдаа вакцин хийлгэх гэж байгаад өвчний халдварыг авсан байж магадгүй аж. Одоогоор эхнэр болох 37 настай У-гийн гарын шууны дотор талд 2 мм орчим хэмжээний шүүстэй шарх үүсч, шархны эргэн тойронд бага зэрэг хавагнаж, улайсан шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд эхнэр, нөхөр хоёрын цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэргээс дээж авч ЗӨСҮТ-д ирүүлээд байгаа гэнэ.

Үүнтэй холбогдуулан бид Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан Э.Дулмаатай холбогдсон. Тэрбээр “Одоогоор тухайн иргэдийн биеэс авсан цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэрэгт шинжилгээ хийх ажил эхлээд байгаа. Иргэдийн хувьд анхаарал болгоомжгүй, хэнэггүйгээсээ болж өвчний халдвар авах нь ихсэж байна. Түүнчлэн өвчний голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд анхааруулга өгөөгүй, мөн өвчний вирусээс хамгаалах бээлий зэргийг хангалттай хангаагүйгээс шалтгаалан өвчлөл гарсаар байгаа юм. Тиймээс маргааш ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд халдварын голомттой газарт томилолтоор ажиллахаар болсон. Мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, аймгийн Эрүүл мэндийн газар болоод Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана” гэлээ.

Хуваалцах