Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ

ОХУ-аас энэ оны эхний хагас жилд хамгийн их буюу 154.8 мянган жуулчин манай улсад зочилсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

ОХУ-аас энэ оны эхний хагас жилд хамгийн их буюу 154.8 мянган жуулчин манай улсад зочилсон байна.

Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд хамгийн их зочилсон жуулчид, ТОП-10 улсаар:

  1. ОХУ – 154.8 мянган жуулчин

  2. БНХАУ – 115.8 мянган жуулчин

  3. БНСУ – 55.2 мянган жуулчин

  4. Япон – 14.0 мянган жуулчин

  5. Казахстан – 9.1 мянган жуулчин

  6. АНУ – 9.0 мянган жуулчин

  7. ХБНГУ – 8.9 мянган жуулчин

  8. Турк – 6.9 мянган жуулчин

  9. Тайвань – 4.3 мянган жуулчин

  10. Беларусь – 3.7 мянган жуулчин

Хуваалцах