Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эхүүн үнэртэй гэх гомдлын дагуу 860 мянган сав усыг худалдаанаас татжээ

Японы жижиглэнгийн худалдааны тэргүүлэгч компани "Ион" үйлчлүүлэгчдийн гомдлын дагуу "Топвалу" брэндийн 860 мянган хуванцар сав эрдэст усыг худалдаанаас эгүүлэн татсанаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхүүн үнэртэй гэх гомдлын дагуу 860 мянган сав усыг худалдаанаас татжээ
Эхүүн үнэртэй гэх гомдлын дагуу 860 мянган сав усыг худалдаанаас татжээ. Зураг: МҮОНРТ

Японы жижиглэнгийн худалдааны тэргүүлэгч компани "Ион" үйлчлүүлэгчдийн гомдлын дагуу "Топвалу" брэндийн 860 мянган хуванцар сав эрдэст усыг худалдаанаас эгүүлэн татсанаа мэдэгдлээ.

Үйлчлүүлэгчид энэ уснаас эхүүн үнэр гарч байна гэж гомдол гаргажээ.

Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхэлж хоёр литрийн савлагаатай эдгээр усыг худалдаалахаа больжээ.

Худалдаанаас татсан усны дуусах хугацаа нь 2026 оны 3-р сар хүртэл байсан юм.

Энэ усыг "Гифү" мужийн гэрээт үйлдвэртээ үйлдвэрлэж, улс даяар борлуулж байжээ.

Энэ оны хоёрдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-ний хооронд "My Basket" болон "Ион Биг" дэлгүүрүүдээр худалдаалагдаж байсан энэ уснаас хөгц шиг үнэр гарч байсан гэсэн дуудлага ирсэн байна.

Хуваалцах