Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭХЗХ-ны орон тооны зохицуулагч Э.Түвшинчулууны томилолтын хугацааг сунгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн 2019 оны 11 сарын 18-ны өдөр 156 тоот захирамж гаргаж Эрдэнэчулууны Түвшинчулууныг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЗХ-ны орон тооны зохицуулагч Э.Түвшинчулууны томилолтын хугацааг сунгалаа
ЭХЗХ-ны орон тооны зохицуулагч Э.Түвшинчулууны томилолтын хугацааг сунгалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн 2019 оны 11 сарын 18-ны өдөр 156 тоот захирамж гаргаж Эрдэнэчулууны Түвшинчулууныг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар гурван жил ажиллуулахаар томилолтын хугацааг сунгалаа.

Зохицуулагч Э.Түвшинчулуун нь цахилгааны инженер, эдийн засагч, удирдлагын ухааны менежер мэргэжилтэй, Америкийн Нэгдсэн Улсад бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, Монгол Улсын зөвлөх инженер юм. Тэрээр 1994-2000 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт монтёр, инженер, албаны дарга, 2000-2004 онд Дэд бүтцийн улсын хяналтын алба, Улсын мэргэжлийн хяналтын газарт түлш, эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, албаны дарга, 2004-2010 онд Түлш, эрчим хүчний яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, 2010-2012 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Э.Түвшинчулуун нь эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шалгалт, зохицуулалт, үйлдвэрлэл зэрэг бүхий л шатанд тасралтгүй 25 жил ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин юм.

Хуваалцах