Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эклер идсэнээс болж 32 хүн хорджээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эклер идсэнээс болж 32 хүн хорджээ
Эклер идсэнээс болж 32 хүн хорджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандсан байна. Эдгээр хүнээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар 17 нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогоор гурван хүний биеийн байдал хүндхэн байна. "Ньюсвийтфүүдс" ХХК-д үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчтөнд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ.

ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллаж судалгааг үргэлжлүүлж байна.

ЭМСЯ, ХӨСҮТ

Хуваалцах