Эклер идсэнээс болж хордсон гурван иргэний биеийн байдал хүнд байна
Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандсан талаар бид мэдээлсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, "Нью свийт фүүдс" ХХК-д үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх хүнд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ээс мэдэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар 76 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 43 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Түүнчлэн гурван хүний биеийн байдал хүндэвтэр, гурван хүн хүнд байдалтай байгаа аж.
Өвчтөн бүгд эклер идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархаг суулгалт илэрчээ. Нийт 107 сорьцод шинжилгээ хийж байгаа ба эхний 10 өвчтөний сорьцоос Salmonella илэрч, дүйн тодорхойлох шинжилгээ хийгдэж байна.
ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ын МХХэлтэс хамтран ажиллаж, үлдэгдэл эклерийг буцаан татсан ба лабораторийн шинжилгээ, дэгдэлтийн судалгаа үргэлжилж байгаа ажээ.



















