Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эклерээс хордсон хүний тоо 129 хүрчээ

Эклер бүтээгдэхүүнээс хордсон хүний тоо 129 боллоо. Сүүлийн хэдэн өдөр хүмүүсийн санааг чилээж буй зүйлийн нэг бол "Нью свийт фүүдс" компанийн үйлдвэрлэсэн эклер юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эклерээс хордсон хүний тоо 129 хүрчээ
Эклерээс хордсон хүний тоо 129 хүрчээ. Зураг: МҮОНРТ

Эклер бүтээгдэхүүнээс хордсон хүний тоо 129 боллоо. Сүүлийн хэдэн өдөр хүмүүсийн санааг чилээж буй зүйлийн нэг бол "Нью свийт фүүдс" компанийн үйлдвэрлэсэн эклер юм.

Өчигдрийн хувьд үүнийг хүнсэндээ хэрэглэж, хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр дээрх тоонд хүрсэн нь маш хурдацтай яваагийн илрэл.

ХӨСҮТ-д одоогоор 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд иргэдэд анхааруулахад дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэж, хордсон хүн халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрдэг байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг иргэдийг эклер болон кремтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Тус бүтээгдэхүүн нь 1100 гаруй үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагджээ.

Хуваалцах