“Эко банк” нээлтээ хийжээ
Хятадын ногоон байгууламжийг хөгжүүлэх зорилгоор анхны "Эко банк"-ыг Бээжин хотын Мэньдөүгөү дүүрэгт нээжээ. Мод тарих, суулгац бэлтгэх ногоон байгууламжийг тордож хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулснаар уг "Эко данс" нээгдэх аж. Албан ёсны веб хуудас, ви чат, микро блог, тусгай дугаарын утас зэрги
Мэдээллийн алба

Хятадын ногоон байгууламжийг хөгжүүлэх зорилгоор анхны "Эко банк"-ыг Бээжин хотын Мэньдөүгөү дүүрэгт нээжээ. Мод тарих, суулгац бэлтгэх ногоон байгууламжийг тордож хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулснаар уг "Эко данс" нээгдэх аж. Албан ёсны веб хуудас, ви чат, микро блог, тусгай дугаарын утас зэргийг ашиглан тус үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Бээжин хотын Мэньдөүгөү дүүргийн энэ банк нь байгаль орчинг хамгаалах төслийн хүрээнд, нийгмийн олон салбарыг байгаль орчноо хамгаалж, ногоон байгууламжийг бий болгож заншихад идэвхтэй оролцуулах зорилгоор байгуулагджээ. "Эко банк" мод тарьсан хүн бүрт урамшуулал болгон тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй "ногоон данс"-ыг нээж өгнө. Модыг өөрөө эсвэл хэн нэгнээр тариулж болно. Энэ "ногоон данс"-даа хуримтлуулсан мөнгөөрөө Мэньдөүгөү дүүргийн түүх дурсгал болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үнэ төлбөргүй үзэж болох юм байна.


















