"Эко банк"-тай боллоо
Хятадын ногоон байгууламжийг хөгжүүлэх зорилгоор анхны "Эко банк"-ыг Бээжин хотын Мэньдөүгөү дүүрэгт нээлээ.
Мэдээллийн алба

Хятадын ногоон байгууламжийг хөгжүүлэх зорилгоор анхны "Эко банк"-ыг Бээжин хотын Мэньдөүгөү дүүрэгт нээлээ.
Байгаль орчиндоо хайртай иргэдийн санаачилга, идэвхийг дэмжиж урамшуулах чиглэлээр иргэд олон нийттэй хамтран ажиллах тус банк мод тарьсан хүн бүрт урамшуулал болгон тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй "ногоон данс"-ыг нээж өгөх юм байна.
Модыг өөрөө эсвэл хэн нэгнээр тариулж болно. Мод тарих, суулгац бэлтгэх, ногоон байгууламжийг тордож хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулснаар уг "эко данс" цэнэглэгдэх бөгөөд хуримтлуулсан мөнгөөрөө Мэньдөүгөү дүүргийн түүх дурсгал болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үнэ төлбөргүй үзэх боломжтой болох гэнэ.


















