Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эко хүнсний ногоо" нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо

АДРА Монгол Олон Улсын Байгууллага нь 1994 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба "Хүнсний аюулгүй байдал хөтөлбөр"-ийн хүрээнд АДРА-Канад Олон Улсын байгууллага болон Канадын Хүнс, үр тарианы банктай хамтран Улаанбаатар хотын 5 дүүргийн захын гэр хорооллын иргэдэд чиглэсэн олон төсө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эко хүнсний ногоо" нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо
“Эко хүнсний ногоо" нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

АДРА Монгол Олон Улсын Байгууллага нь 1994 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба "Хүнсний аюулгүй байдал хөтөлбөр"-ийн хүрээнд АДРА-Канад Олон Улсын байгууллага болон Канадын Хүнс, үр тарианы банктай хамтран Улаанбаатар хотын 5 дүүргийн захын гэр хорооллын иргэдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэг болох өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж, гэр бүлийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн орлого болон амьжиргаагаа сайжруулах, хотын иргэдийг эрүүл чанартай хүнсний ногоогоор хангахад чиглэгдсэн “Өрхийн тогтвортой тариалан” төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Уг төсөлд Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хорооллын хорин хорооны нийт 1100 өрхийн төлөөлөл хамрагдаж, төслийн үр шимийг хүртэж байгаагаас Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 14 дүгээр хорооны 220 өрх хамрагдаж байна.

Дээрх төсөлд хамрагдсан иргэд энэ сарын 9-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд “ЭКО ХҮНСНИЙ НОГОО НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 14-р хорооны өөртөө туслах бүлгийн гишүүд ургацын дээжээрээ 4 дэх жилдээ амжилттай оролцлоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Хуваалцах