Эко хүнсний ногооны өдөрлөг боллоо
Нийслэлийн таван дүүрэгт "АДРА Монгол" олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Өрхийн тогтвортой тариалан” төслийн 1100 өрхийн төлөөлөл оролцсон “Эко хүнсний ногоо нээлттэй өдөрлөг" боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн таван дүүрэгт "АДРА Монгол" олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Өрхийн тогтвортой тариалан” төслийн 1100 өрхийн төлөөлөл оролцсон “Эко хүнсний ногоо нээлттэй өдөрлөг" боллоо. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, "АДРА Монгол" олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан энэхүү өдөрлөгт XVI, XVII, XIII, XX хорооны 220 өрхийн тариалан эрхлэгчид оролцож, өөрсдийн тарьсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хүнсний ногоогоо хэрэглэгчдэд танилцуулав. Дээрх төслийн хүрээнд дүүргийн дөрвөн хорооны өрх толгойлсон эмэгтэйчүүд хамрагдан газар тариалан эрхэлж, гэр бүлийнхээ хүнсний хангамж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг сайжруулахын зэрэгцээ иргэдийг эрүүл чанартай хүнсний ногоогоор хангахаар ажиллаж байгаа юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс ургацын хэмжээ нэмэгдсэн байна гэж зохион байгуулагчид ярьж байна.




















