Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Эко” констракшны ажилтан амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрөөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хоёр ч хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эко” констракшны ажилтан амиа алджээ
“Эко” констракшны ажилтан амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрөөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хоёр ч хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Маршал таун" хотхоны барилгын хашаан дотор "Эко" констракшн компанид ажилдаг 44 настай эрэгтэй Б үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлийн тогонд цохиулж нас баржээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Хуваалцах