Эко номын сан байгууллаа
Эко танхимыг байгуулахтай холбогдуулан энэ сарын 5-наас эхлэн сарын хугацаатай “Номын өргөө-Бидний мөрөөдөл” ном хандивлах аяныг зарлаж байна.
Мэдээллийн алба

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ нь хүүхэд багачууд оюутан залуусын экологийн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах мэдлэг олгох, ногоон байгууламжийг зөв технологийн дагуу арчлан хамгаалах зорилгоор “Бүх нийтээр мод тарих өдөр”, “Мод арчлах өдөр”, “Улаанбаатар-Ногоон ирээдүй аян”, “Бидний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гар зургийн уралдаан, Байгаль орчны талаар нээлттэй хэлэлцүүлэг, Эссэ бичлэгийн уралдаан, Шарилжгүй Улаанбаатар зэрэг олон ажлуудыг зохион байгуулж байна.
Харин энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эко танхим, номын санг шинээр байгуулж байна. Эко танхим байгуулснаар нийслэл хотын иргэд, хүүхэд багачууд, оюутан залуучууд байгаль орчин, экологи, цаг уур, ус, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн, ном сурах бичиг, судалгааны материалыг уншиж, ашиглах, сургалт семинар зохион байгуулах боломж бүрдэх юм.
Эко танхимыг байгуулахтай холбогдуулан энэ сарын 5-наас эхлэн сарын хугацаатай “Номын өргөө-Бидний мөрөөдөл” ном хандивлах аяныг зарлаж байна. Нийслэлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хүүхэд багачууд та бүхнийг идэвхтэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна.


















