Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эко савхи үйлдвэрлэнэ

Манай улсад 30 гаруй арьс ширний үйлдвэр байдаг. Үүнээс өнөөдөр тогтвортой ажиллаж байгаа 19 аж ахуйн нэгж бий. Тэд арьс ширээ хромын давсаар идээлдэг ч энэ аргыг олон улсад хориглож эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эко савхи үйлдвэрлэнэ
Эко савхи үйлдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсад 30 гаруй арьс ширний үйлдвэр байдаг. Үүнээс өнөөдөр тогтвортой ажиллаж байгаа 19 аж ахуйн нэгж бий. Тэд арьс ширээ хромын давсаар идээлдэг ч энэ аргыг олон улсад хориглож эхлээд байна. Тиймээс ШУТИС-ийн доктор С.Дашбал цагаан идээлэг буюу хромгүй идээлэгч ашиглан эко савхи үйлдвэрлэх шинэ технологийг боловсруулжээ. Ингэснээр усны хэрэглээг хэмнэж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй савхины үйлдвэр ажиллах технологийн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Манай улсын арьс ширний үйлдвэрүүд савхиа БНХАУ-д экспортолдог байсан. Гэвч олон улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу өнгөрсөн оноос эхлэн Хятад улс манайхаас арьс ширэн бүтээгдэхүүн авахаа больсон. Тиймээс бид арьс ширний үйлдвэртээ шинэ арга технологи нэвтрүүлж, эко савхи үйлдвэрлэх шаардлага тавигдаж байна.

Хуваалцах