Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Эко шөнийн тээвэр” үйлчилж байна

7-р сарын 11-нээс Цахилгаан тээвэр компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байгаа.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эко шөнийн тээвэр” үйлчилж байна
“Эко шөнийн тээвэр” үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

7-р сарын 11-нээс Цахилгаан тээвэр компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байгаа.

“Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар тус бүр хоёр тролейбус явж байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгажээ. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23.00-05.00 цаг хүртэл явах бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм.

Хуваалцах