Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эко үйлчлэгчид ажилдаа гарлаа

Сүхбаатар дүүргээс иргэдийн Эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор "Миний гудамж-Хоггүй хороо" аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд дүүргийн 12 дугаар хорооны иргэд өөрсдөө санаачлан амьдарч буй гудамжаа цэвэр цэмцгэр байлгах үүднээс гудамж бүрт эко үйлчлэгчээр ажиллахаар болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эко үйлчлэгчид ажилдаа гарлаа
Эко үйлчлэгчид ажилдаа гарлаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргээс иргэдийн Эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор "Миний гудамж-Хоггүй хороо" аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд дүүргийн 12 дугаар хорооны иргэд өөрсдөө санаачлан амьдарч буй гудамжаа цэвэр цэмцгэр байлгах үүднээс гудамж бүрт эко үйлчлэгчээр ажиллахаар болсон юм.

Энэ ажлыг өнөөдөр Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон 12 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, холбогдох мэргэжилтнүүд иргэдийн төлөөлөл албан ёсоор эхлүүлж ажлын үнэмлэх, хувцас, багаж хэрэгслээр хангалаа.

Тус хороо нь нийт 23 гудамж, 11 хэсэг, 2278 өрхтэй бөгөөд нэг гудамж 75-90 айлтай. Гудамж хариуцсан эко үйлчлэгчид нэг өрх сард 1000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Хуваалцах