Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

Сургалтад алба, газар, хэлтсийн 150 гаруй алба хаагч оролцож байгаа бөгөөд сургалт гурван өдрийн турш үргэлжлэх юм.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Сургалтад алба, газар, хэлтсийн 150 гаруй алба хаагч оролцож байгаа бөгөөд сургалт гурван өдрийн турш үргэлжлэх юм.

Энэхүү сургалтыг Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар /ZSL/-тай хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах