Экологийн цагдаа нар Сэлэнгэ аймагт нөхөн сэргээлт хийлгэж байна
"Бэрлэг майнинг", "Мон тэнгэр" ХХК-иар тус тус хоёр га газарт нөхөн сэргээлт хийлгэж байна.
Мэдээллийн алба

Экологийн цагдаагийн алба хаагчид Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтаар ажиллах үеэр тус сумын Хайлааст багт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй зарим нөхөрлөл заагдсан хэмжээст газраас өөр газарт ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн шалгаж байна.
Үүнээс гадна экологийн цагдаа нар "Нөхөн сэргээлт - 2020” ерөнхий арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бэрлэг, Ялбаг" гэх газраар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй таван үйлдлийг илрүүлэн Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийг бүртгэлд оруулан материалжуулан шалгаж, тус газруудад ашиглаглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг "Бэрлэг майнинг", "Мон тэнгэр" ХХК-иар тус тус хоёр га газарт нөхөн сэргээлт хийлгэж байна.


















