Экс гишүүн П.Алтангэрэл “Боломж бүрийг ашиглая” ТББ байгуулжээ
анхны уулзалтаа хийж хүмүүст хэрэг болох эхний 50 боломжийг жагсаах тухай нилээд ярилцлаа” гэжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл “Боломж бүрийг ашиглая” төрийн бус байгууллага байгуулжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүктээ “Бидний хэдэн нөхөд хамтарч “Боломж бүрийг ашиглая” нэртэй ТББ байгууллаа. Өөр нэр ч олдсонгүй. Хүн бүхний гар дор сайхан амьдрах олон боломж байна. Түүнийгээ бүрэн ашиглая гэж уриалж, таниулах зорилготой юм. Тэгээд анхны уулзалтаа хийж хүмүүст хэрэг болох эхний 50 боломжийг жагсаах тухай нилээд ярилцлаа” гэжээ.
Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон билээ. Ийн 2012 онд дахин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм.


















