Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

“Експо-2020”үзэсгэлэнг Дубай хот зохион байгуулна

Парис хотноо энэ сарын 26-27-нд болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 154 дүгээр чуулганаар 2020 оны ЭКСПО олон улсын үзэсгэлэнг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хийхээр шийдвэрлэжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Експо-2020”үзэсгэлэнг Дубай хот зохион байгуулна
“Експо-2020”үзэсгэлэнг Дубай хот зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Парис хотноо энэ сарын 26-27-нд болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 154 дүгээр чуулганаар 2020 оны ЭКСПО олон улсын үзэсгэлэнг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хийхээр шийдвэрлэжээ.

Тус үзэсгэлэнг зохион байгуулахаар АНЭУ-ын Дубай, Бразилийн Сан Пауло, ОХУ-ын Екатеринбург, Туркийн Измир хотууд нэрээ дэвшүүлж өрсөлджээ.

Гурван үе шаттай болсон санал хураалтын дүнд ийнхүү Дубай хот “ЭКСПО-2020” үзэсгэлэнг зохиох байгуулах эрхийг авсан байна.

Хуваалцах