Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Экспорт, импортын гэрчилгээг орон нутаг олгож эхэллээ

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг өнөөдрөөс аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар олгож эхэллээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Экспорт, импортын гэрчилгээг орон нутаг олгож эхэллээ
Экспорт, импортын гэрчилгээг орон нутаг олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг өнөөдрөөс аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар олгож эхэллээ.

Өмнө нь иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн нийслэлд ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байлаа. Эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд гэрчилгээ авах гэж цөөнгүй хоног зарцуулдаг байсан нь ийнхүү дуусгавар болж байна.

Хуваалцах