“Экспорт Монгол-2019” олон улсын бизнесийн үзэсгэлэн худалдаа болно
Олон улсын бизнесийн үзэсгэлэн худалдаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд нээлттэй. “Экспорт Монгол-2019” олон улсын бизнесийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 28, 29-ны өдрүүдэд болно.
Мэдээллийн алба

Олон улсын бизнесийн үзэсгэлэн худалдаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд нээлттэй. “Экспорт Монгол-2019” олон улсын бизнесийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 28, 29-ны өдрүүдэд болно.
Манай улс анх удаа зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнд Австрали, АНУ, Канад, Япон зүүн өмнөд Азийн орнууд зэрэг дэлхийд хүн ам, хөгжлөөрөө тэргүүлэгч олон улсын төрийн болон төрийн бус байгууллагууд оролцохоос гадна дотоотынхоо 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахаар төлөвлөөд байна гэж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал н.Батцэцэг ярилаа.
Одоогоор үзэсгэлэн худалдаанд оролцохоор орон нутгийн 30 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна.


















