Экспорт өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар буурч, өмнөх сараас 29.9 хувиар өслөө
Монгол Улс 2020 оны эхний хагас жилд нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум америк доллар, импорт 2.5 тэрбум америк доллар боллоо.
Мэдээллийн алба

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (22.6%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 (28.2%) тэрбум америк доллароор, импорт 433.7 (15.0%) сая америк доллароор тус тус буурчээ. Харин 2020 оны 6 дугаар сард экспорт 822.1 сая америк доллар, импорт 467.7 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 189.4 (29.9%) сая америк доллараар, импорт 61.6 (15.2%) сая америк доллараар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.