Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Экспорт өмнөх оны мөн үеэс 41.5 хувиар буурлаа

Монгол Улс 2020 оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум америк доллар, импорт 1.2 тэрбум америк доллар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Экспорт өмнөх оны мөн үеэс 41.5 хувиар буурлаа
Экспорт өмнөх оны мөн үеэс 41.5 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2020 оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум америк доллар, импорт 1.2 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.1 (28.1%) сая америк доллар, үүнээс экспорт 735.9 (41.5%) сая америк доллароор, импорт 124.2 (9.7%) сая америк доллароор тус тус буурчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая америк доллароор буурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая америк доллар, нүүрсний экспорт 391.3 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах