Экспортод чиглэсэн, импортыг орлох үйлдвэрүүдийг түлхүү дэмжинэ
Аж үйлдвэрийн яамны ажиллах бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байна.
Мэдээллийн алба

Аж үйлдвэрийн яамны ажиллах бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байна. Энэ баримт бичигт жижиг болон дунд, өрхийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн зааг ялгааг тодорхойлох хууль боловсруулах, банк санхүүгийн зээлийг холбогдох яамны бодлогоор шийдвэрлэдэг байх зэрэг хэд, хэдэн асуудлыг тусгажээ.
Энэ асуудлыг Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүнээс тодруулан дуулгая.


















