Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эквадор улс руу чиглэсэн кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ

Эквадор улс “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн орогнолыг цуцалснаас хойш тус улсад кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эквадор улс руу чиглэсэн кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ
Эквадор улс руу чиглэсэн кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Эквадор улс “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч ЖулианАссанжийн орогнолыг цуцалснаас хойш тус улсад кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Өмнөд Америкийн энэ улсын Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн асуудал эрхэлсэн яамнаас даваа гарагт мэдээлсэн байна.

“Дөрөвдүгээр сарын 11-ний үдээс хойш гэхэд Эквадор улс кибер халдлагын тоогоороо 51 дүгээр байраас шууд 31 дүгээр байр руу урагшилсан” гэж Харилцаа холбооны дэд сайд Патрисио Реаля мэдэгджээ.

Хакеруудын халдлагад Гадаад хэргийн яам, Төв банк, Ерөнхийлөгчийн засаг захиргаа, Дотоод хэргийн яам, түүнчлэн хэд хэдэн том байгууллага, их сургууль өртсөн байна. Эквадор улсад олон орноос энэ халдлагад туслах санал ирсэн гэнэ. “Гэхдээ одоогийн байдлаар тусламжийн саналаас нэгийг нь ч хүлээн аваагүй. Яагаад гэвэл компьютерын хамгаалалт хангалттай түвшинд байгаа” гэж яамны мэдэгдэлд онцолжээ.

ЖулианАссанж нь АНУ болон бусад улс орнуудын Засгийн газрын үйл ажиллагааны тухай нууц мэдээлэл нийтэлдэг “Викиликс” порталыг 2006 онд байгуулсан. Харин Шведэд хүчирхийллийн хэргээр шалгагдаж байсан тул Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд нуугдаж, долоон жилийн турш тэндээ бүгсэн юм. Харин Эквадор улс энэ сарын 11-нд түүнийг орогнолыг цуцалснаар Лондоны шүүхээс түүнийг 2012 оны хүсэлтээрээ саатуулжээ.

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч ЖулианАссанж өөрийг нь АНУ-д шилжүүлбэл 35 жил хүртэл хорих буюу цаазалж болзошгүй гэж эмээж байна. Гэхдээ АНУ-ын Хууль зүйн яамнаас түүнийг хакерын үйл ажиллагаа явуулсан хэргээр таван жилээр хорино гэж мэдэгдээд байна.

Хуваалцах