Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Өмнөд Америкийн Эквадор улсад 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтөд амь үргдэгсдийн тоо өчигдөр гарсан үзүүлэлтээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Эквадорт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Өмнөд Америкийн Эквадор улсад 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтөд амь үргдэгсдийн тоо өмнөх тооноос бараг 3 дахин нэмэгдэж, 238-д хүрсэн байна. 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн мэдээ байна. Эквадорт ойрын хэдэн арван жилд энэ хэмжээний хүчтэй газар хөдлөлт тохиогоогүй юм.

Одоогоор тус улсын 6 мужид онц байдал зарласан, үндэсний гвардын 10 мянган албан хаагч, 4,600 цагдааг эдгээр бүс дэх гамшгийн хор хохирлыг арилгах ажилд дайчлаад байна. Мөн Колумб, Чили, Испани, Мексикийн засгийн газар аврах ажиллагаанд туслалцаа илгээхээр болсныг Эквадорын дэд ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим бүс нутагтай холбоо тогтоох боломжгүй байгаа учраас цаашид амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өсөж магадгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ.

Хуваалцах