Эквадорын засгийн газар Ассанжийн баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгнө
Эквадорын засгийн газар Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн Лондон дахь Элчин сайдын яаманд байгаа бүх бичиг баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгөх гэж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Эквадорын засгийн газар Викиликс сайтыг үүсгэн байгуулагч ЖулианАссанжийн Лондон дахь Элчин сайдын яаманд байгаа бүх бичиг баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгөх гэж байгаа юм байна. Энэ тухай Испанийн Эль Паис сониныхон албан ёсны эх сурвалжаа иш татан мэдээлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.
Энд бичсэнээр Америкийн талд шилжүүлэн өгөх баримтуудын дотор бичиг баримтаас гадна гар утас, компьютер, зөөврийн диск зэрэг Ассанжийн сүүлийн 7 жил амьдарсан өрөөнүүдийг нэгжихэд гарсан зүйлс байх юм байна. Гэхдээ баримтууд болон бичгүүдийг Эквадорын Ерөнхий прокурорын шийдвэрээр шилжүүлэн өгч байгаа юм байна.
АНУ-ын тал ЖулианАссанжийг шилжүүлэн авах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард Их Британид илгээсэн байдаг юм байна. Америкт түүнийг бусдын мэдээллийг хулгайлсан хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж байгаа юм. Их Британиас түүнийг шилжүүлэн өгөх шийд гарч, шүүхээр шүүлгэвэл түүнд 5 жилийн хорих ял оноохоор байгааг ч хэвлэлүүд мэдээлж байна.


















