Экваторын Гвинейн олон улсын шагнал зарлагдлаа
ЮНЕСКО нь 2012 оноос эхлэн амьдралын шинжлэх ухааны салбарт ажиллаж, хүмүүний амьдралын чанарыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөл, үйл ажиллагааг сонгон шалгаруулж, Экваторын Гвинейн олон улсын шагналыг олго
Мэдээллийн алба

ЮНЕСКО нь 2012 оноос эхлэн амьдралын шинжлэх ухааны салбарт ажиллаж, хүмүүний амьдралын чанарыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөл, үйл ажиллагааг сонгон шалгаруулж, Экваторын Гвинейн олон улсын шагналыг олгодог болсон билээ. Хоёр жил тутамд олгодог энэхүү шагналын нийт сан 300,000 ам.доллар бөгөөд олон улсын хэмжээнд гурав /3/ хүртэлх нэр дэвшигчийг шалгаруулдаг.
Энэхүү шагналын сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн байгууллага болон хувь хүмүүс www.unesco.org/@egip/account-request холбоосыг ашиглан 2025 оны 3 дугаар сарын 31-ний дотор бүртгүүлэх аж. Шалгаруулалтад оролцохыг хүсвэл дараах мэдээллийг бүрдүүлэх шаардлагатай юм байна. Үүнд:
- Нэр дэвшигчийн товч намтар,
- Шагналын зорилгыг биелүүлэхэд нэр дэвшигчийн оруулсан хувь нэмрийн талаарх товч мэдээлэл,
- Хийсэн ажил, судалгааны хураангуй
- Хэвлэл, нийтлэлийн жагсаалт
- ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос баталгаажуулалтын захидал зэргийг хавсаргах юм байна.


















