Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эль Ниньогийн нөлөөллөөс үүдэлтэй ган гачиг нэмэгдэх төлөвтэй байна

Номхон далайн дулаан урсгал Эль Ниньогийн нөлөөллөөс үүдэн дэлхийн олон бүс нутагт цаг агаар хэт халж, ган гачиг нүүрлээд байна. Эдгээр ган гачиг, гамшигт үзэгдэлд

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эль Ниньогийн нөлөөллөөс үүдэлтэй ган гачиг нэмэгдэх төлөвтэй байна
Эль Ниньогийн нөлөөллөөс үүдэлтэй ган гачиг нэмэгдэх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Номхон далайн дулаан урсгал Эль Ниньогийн нөлөөллөөс үүдэн дэлхийн олон бүс нутагт цаг агаар хэт халж, ган гачиг нүүрлээд байна. Эдгээр ган гачиг, гамшигт үзэгдэлд нийт 60 сая хүн нэрвэгдсэн, цаашид нөхцөл байдал улам дордох төлөвтэй байгааг НҮБ-ын салбар агентлаг анхаарууллаа.

Тус байгууллагын шинжээчдийн гаргасан таамгаас үзэхэд энэ оны сүүлээр, эсвэл ирэх жилийн эхэн хэсэгт ган гачгийн учруулж байгаа хор хохирол дээд цэгтээ хүрэх бололтой. Ган гачигт нэрвэгдсэн бүс нутгуудад газар тариалангийн ажил зогсож, 5-аас доош насны хүүхэд хүнс тэжээлийн дутагдалд орох тохиолдол олширч, ундны усаар өвчин эмгэг халдварлах явдал ч газар авч байгаа нь олон улсын байгууллагуудын санааг зовоосон гол асуудал болжээ.

Одоогоор ганд нэрвэгдсэн 13 улс хоол хүнс, ундны усаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдийг хангах, газар тариалан эрхлэгчдэд тусламж дэмжлэг үзүүлэх ажилд зориулж 3.6 тэрбум америк долларын тусламж хүссэн байна. Гэвч НҮБ Эль Ниньотой холбогдсон байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг арилгахад 2.2 тэрбум долларын санхүүжилт дутагдаж байгаа, цаашид дутагдаж байгаа хөрөнгийн хэмжээ улам нэмэгдэж магадгүй гэдгийг анхааруулжээ.

Хуваалцах