Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элбэгдоржийн Эрдэнэ ерөнхийлөгчийн хүү гэдгээ нууцалжээ

Ахмад цолтой цэргийн эмч Э.Эрдэнэ есөн сарын хугацаанд бусад аавын олон хүүхдүүдийн адил байлдааны болон энхийг сахиулах үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элбэгдоржийн Эрдэнэ ерөнхийлөгчийн хүү гэдгээ нууцалжээ
Элбэгдоржийн Эрдэнэ ерөнхийлөгчийн хүү гэдгээ нууцалжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу одоогоос есөн сарын өмнө Монголын 850 цэнхэр дуулгатныг НҮБ-ын мандат дор Африкийн халуун улс орнуудын нэг болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулахаар илгээж байсан.

Тэрхүү энхийг сахиулагчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү мөн явж байгааг улсын болон цэргийн хэмжээнд чанд нууцалж байсан юм. Өөрөөр хэлбэл түүний аюулгүй байдлын улмаас нууцлах шаардлага байсан юм хэмээн учир мэдэх албаны хүмүүс хэлэв.

Ахмад цолтой цэргийн эмч Э.Эрдэнэ есөн сарын хугацаанд бусад аавын олон хүүхдүүдийн адил байлдааны болон энхийг сахиулах үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн аж. Тэрээр Ерөнхийлөгчийн хүү гэдгээрээ биед амар ажил алба эрхлээгүй төдийгүй, илүү хангамж ч хүртээгүй гэнэ. Харин ч мотобуудлагын батальоноороо бахархахын зэрэгцээ, захирагчдынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан байна. Э.Эрдэнэ өөрөө ч Ерөнхийлөгчийн хүү гэдгээ бусдаас нууцалж иржээ.

Дашрамд өгүүлэхэд Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгсэн мотобуудлагын салбарын бүрэлдэхүүн нийтийн бие засах газарт унасан нярай хүүхдийн амь насыг авран, эмнэлгийн тусламж үзүүлсэн нь тухайн гэр бүлд, аз жаргал бэлэглэсэн буянт үйлс болсон ажээ. Энэ нь орон нутгийн иргэдийн талархал, хүндлэлийг хүлээсэн, тэдэнд итгэл найдвар төрүүлсэн ажиллагаа болсон гэнэ. Түүнчлэн тус батальоны дайчид хотын зах дээр гарсан галыг унтраах ажлыг амжилттай зохион байгуулан Монгол цэргийн бэлтгэл, ур чадварыг өндрөөр харуулж чаджээ. Энэ мэт бүтээн байгуулалтын болон хүмүүнлэгийн олон үйл хэргийг хоёрдугаар ээлжийн мотобуудлагын батальоны дайчид хийж гүйцэтгэсэн байна.

Түлхүүр үг:ерөнхийлөгчЦ.ЭлбэгдоржЭ.ЭрдэнэАфрикСутан
Хуваалцах