Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд асан Ё.Отгонбаярт ШУТИС-ийн хүндэт доктор цол олгов

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл 7 дугаар сарын 1-ний өдөр шийдвэр гаргаж, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярт сургуулийнхаа хүндэт доктор цол олгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд асан Ё.Отгонбаярт ШУТИС-ийн хүндэт доктор цол олгов
Элчин сайд асан Ё.Отгонбаярт ШУТИС-ийн хүндэт доктор цол олгов. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл 7 дугаар сарын 1-ний өдөр шийдвэр гаргаж, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярт сургуулийнхаа хүндэт доктор цол олгожээ. Цол тэмдгийг гардуулан өгөх ёслол өчигдөр боллоо. Ё.Отгонбаяр нь гадаад харилцаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хууль тогтоох салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд, дэд сайд, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

Түүний түүхийн судалгаанд оруулсан хувь нэмэр, боловсролын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэт доктор цол олгож байгааг онцоллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам

Хуваалцах