Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Б.Чулуунхүү Итгэмжлэх жуух бичгээ барив

2015 оны наймдугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Б.Чулуунхүү Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон Итгэмжлэх жуух бичгээ Австралийн Холбооны Улсын

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Б.Чулуунхүү Итгэмжлэх жуух бичгээ барив
Элчин сайд Б.Чулуунхүү Итгэмжлэх жуух бичгээ барив. Зураг: МҮОНРТ

2015 оны наймдугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Б.Чулуунхүү Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон Итгэмжлэх жуух бичгээ Австралийн Холбооны Улсын Амбан захирагч П.Косгроувт барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Амбан захирагч П.Косгроув жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Элчин сайд Б.Чулуунхүүг ганцаарчлан хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Австралийн ёслолын дагуу Амбан захирагч П.Косгроув Тэргүүн хатагтайн хамт ИЖБ барьсан Элчин сайд нарыг хүндэтгэн үдийн зоог барив.

Хуваалцах