Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Д.Даваа ажлын айлчлал хийхээр Екатеринбург хотноо хүрэлцэн ирэв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ажлын айлчлал хийхээр Екатеринбург хотноо 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой хүрэлцэн ирэв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Д.Даваа ажлын айлчлал хийхээр Екатеринбург хотноо хүрэлцэн ирэв
Элчин сайд Д.Даваа ажлын айлчлал хийхээр Екатеринбург хотноо хүрэлцэн ирэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ажлын айлчлал хийхээр Екатеринбург хотноо 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой хүрэлцэн ирэв.

Элчин сайд Д.Давааг Екатеринбург хотын “Кольцово” нисэх онгоцны буудалд Свердловск мужийн Олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд В.В.Козлов, Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консул В.А.Воротников нарын албаны хүмүүс угтан авч, мэндчилэв.

Элчин сайд Д.Даваа ажлын айлчлалынхаа хүрээнд Свердловск мужийн Амбан захирагч Е.В.Куйвашевтэй уулзалт хийж, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд оролцож, Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай танилцана.

Хуваалцах