Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзав

Эрчим хүчний сайд П.Ганхүү Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзлаа. Хоёр орны эрчим хүчний салбар дахь харилцаа,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзав
Элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд П.Ганхүү Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзлаа. Хоёр орны эрчим хүчний салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар талууд санал солилцож,10 дугаар сарын 26-ны өдөр болох “Казахстан, Монголын бизнес уулзалт”-ын тухай ярилцав.

Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ, “МҮХАҮТ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин Сайдын яам хамтран зохион байгуулах бизнес уулзалтад эрчим хүчний салбарын төлөөлөгчид идэвхтэй оролцоно. Энэ бүхэн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж байгаад баяртай байна” гэв.

Элчин сайд Калыбек Кобладин хэлэхдээ, “Цаг гарган хүлээн авч уулзаж байгаад Эрчим хүчний сайд П.Ганхүү танд талархаж байгаагаа илэрхийлье. Казахстан улсад 2017 оны 6 сард эрчим хүчний сэдэвт олон улсын үзэсгэлэн болно. Нийт 40 орчим орон хамрагдах энэ үзэсгэлэнд Монгол улс идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Уулзалтад ЭХЯ-ыг төлөөлж Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга, БНКазУлсыг төлөөлж хоёрдугаар нарийн бичгийн дарга С.Нурлан, Консулын туслах Б.Нурбота нар байлцав гэж Эрчим Хүчний яамнаас мэдээллээ.

Хуваалцах