Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ гардууллаа

Ирэх жилүүдэд хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, Македони улсад суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх, мөн Македони улсаас Монгол улсад суралцах хүсэлтэй оюутнуудыг суралцуулах, хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол улсыг Македони улсад, Македони ул

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ гардууллаа
Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол улсаас Румын болон Македони улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав Румын улсын ерөнхийлөгч Трайан Басеску-д 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, Македони улсын ерөнхийлөгч Георги Иванов-д 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус тус итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Элчин сайд Л.Дүгэржав Македони улсын ерөнхийлөгчөд жуух бичгээ гардуулах үеэр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол, Македони Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.

Ирэх жилүүдэд хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, Македони улсад суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх, мөн Македони улсаас Монгол улсад суралцах хүсэлтэй оюутнуудыг суралцуулах, хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол улсыг Македони улсад, Македони улсыг Монгол улсад сурталчлах ажлын талаар болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Хуваалцах