Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн шинэ Гүйцэтгэх захиралтай уулзав

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн шинэ Гүйцэтгэх захирал Памела Көүк-Хамилтонтой уулзав. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн шинэ Гүйцэтгэх захиралтай уулзав
Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн шинэ Гүйцэтгэх захиралтай уулзав. Зураг: МҮОНРТ

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн шинэ Гүйцэтгэх захирал Памела Көүк-Хамилтонтой уулзав. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтонтой Женев хотноо 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уулзав.

Уулзалтаар хоёр тал Улаанбаатар хотноо “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг 2021 онд зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, зохих бэлтгэлийг ханган хамтран ажиллахаар тохиров. Дэлхийн экспортыг дэмжих форумын үеэр Олон улсын худалдааны төвийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих “SheTrades” хөтөлбөрийг эхлүүлэх, залуучуудад зориулсан “Залуучууд ба Худалдаа” хөтөлбөрийг цахим худалдаа, дижитал зах зээл дэх оролцоог дэмжих чиглэлд хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс эрэлхийлэхээр тохиров. Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг ойлгуулах, эрх ашгийг хамгаалах асуудлаар санал солилцож, далайд гарцгүй орнуудын дэлхийн худалдаан дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлд сургалт зохион байгуулах, судалгаа хийх боломжийн талаар ярилцав.

Женевт төвтэй Олон улсын худалдааны төв нь анх 1964 онд “хөгжиж буй орнуудын боловсон хүчний чадавхийг сайжруулах, экспортын зах зээл, маркетингийн мэдээллээр хангах, экспортыг дэмжих үндэсний тогтолцоо бий болгох замаар тэдгээрийн бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортлох хүчин чармайлтыг нь дэмжих” чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Өдгөө Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн Бага Хурлын дундын агентлагийн статустай, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

Хуваалцах