Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд М.Энхсайхан Шведийн вант улсын парламентийн дарга Урбан Алинтай уулзав

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан энэ сарын 18-нд Шведийн Вант Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Урбан Алин-д Парламентын Ордонд бараалхав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд М.Энхсайхан Шведийн вант улсын парламентийн дарга Урбан Алинтай уулзав
Элчин сайд М.Энхсайхан Шведийн вант улсын парламентийн дарга Урбан Алинтай уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан энэ сарын 18-нд Шведийн Вант Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Урбан Алин-д Парламентын Ордонд бараалхав.

Бараалхалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилж Шведийн Парламентын даргыг Монгол Улсад тааламжтай цагтаа албан ёсоор айлчлахыг урьсан албан ёсны урилгын эх хувийг гардуулан өгөв. Түүнчлэн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

Шведийн Парламентын дарга У.Алин УИХ-ын дарга М.Энхболдод хариу мэндчилгээ дэвшүүлж, урилгыг талархан хүлээн авч, Монгол Улсад албан ёсоор айлчлах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлээд Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж бүх талаар дэмжиж ажиллахаа нотлов.

Хуваалцах