Элчин сайд Мурат Көрөгөзид хүндэтгэлийн зоог барилаа
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Турк-Монголын Хамтарсан эдийн засгийн хорооны дарга Б. Бат-Эрдэнэ өнөөдөр Элчин сайд Мурат Көрөгөзийг хүлээн авч үдэлтийн зоог барилаа.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Турк-Монголын Хамтарсан эдийн засгийн хорооны дарга Б. Бат-Эрдэнэ өнөөдөр Элчин сайд Мурат Көрөгөзийг хүлээн авч үдэлтийн зоог барилаа.
Зоогт Батлан хамгаалахын яамны Гадаад харилцааны газрын дарга Бригадын генерал Ч. Сосорбарам байлцлаа. Үдийн зоогийн дараа Батлан хамгаалахын сайд хоёр улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Карагөзийг "Олон улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хүндэт тэмдэг"-ээр шагнаж, үнэмлэх гардууллаа.


















