Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Энэ жил Монгол Турк хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм. Ойг тохиолдуулан У

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна
Элчин сайд Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа.

Энэ жил Монгол Турк хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм.

Ойг тохиолдуулан Улаанбаатар хотод хийгдэх ажил болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

Ноён Мурат Карагөз “Турк улс нь Монгол Улстай ялангуяа хүн амын дийлэнх нь амьдардаг Улаанбаатар хоттой соёл, боловсролын салбарт хамтран ажиллаж Улаанбаатар хотын Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна” гэлээ.

Мөн барилга, тээврийн салбарын бүтээн байгуулалтад томоохон компаниудаа оролцуулах, ялангуяа нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбартаа шинэчлэл хийх бодлого баримталж байгаа тул энэ салбарт олон жилийн туршлагатай томоохон компаниудаа оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах