“Элчин сайд нар ба сэтгүүлчид” сэдэвт уулзалт боллоо
“Элчин сайд нар ба сэтгүүлчид” сэдэвт уулзалт, "Медиа тур" төслийн нээлт энэ сарын 7-ны өдөр боллоо. Энэ оноос эхлэн Гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,
Мэдээллийн алба

“Элчин сайд нар ба сэтгүүлчид” сэдэвт уулзалт, "Медиа тур" төслийн нээлт энэ сарын 7-ны өдөр боллоо. Энэ оноос эхлэн Гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран "Медиа тур" төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд дэлхийн 20 оронтой сэтгүүл зүйн чиглэлээр хамтарч ажиллах юм байна.
“Элчин сайд нар ба сэтгүүлчид” уулзалтад 20 гаруй орны Элчин сайд, Ерөнхий консул, дипломат төлөөлөгчид оролцлоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Гадаад харилцааны яамтай хамтран энэ уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.


















