Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл энэ сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд итгэмжлэх жуух бичгээ барилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ гардуулав
Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл энэ сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд итгэмжлэх жуух бичгээ барилаа. Итгэмжлэх жуух бичиг барих ажиллагаа Кремлийн ордны Александрын танхимд болов.

Элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ, Та бүхний төлөөлж буй улс орнууд болон Орос улсын хоорондын харилцааг хөгжүүлэх эрхэм чухал үйл хэрэг элч төлөөлөгч та бүхэнд ногдож байна. Та бүхний ажил үйлс үр дүнтэй, улс төрийн яриа хэлэлцээг цаашид ургашлуулан ахиулахад чиглэгдсэн, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд тустай байна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улстай бид, сайн хөршийн олон жилийн найрсаг харилцаатай билээ. Эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, уул уурхайн салбарт төлөвлөөд байгаа төслүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Түлхүүр үг:Москва
Хуваалцах