Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Үндэсний Ассамблейн гишүүнтэй уулзав

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний Ассамблейн гишүүн,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Үндэсний Ассамблейн гишүүнтэй уулзав
Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Үндэсний Ассамблейн гишүүнтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга хатагтай Ёланда Феррертэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Улмаар гэр бүл, хүүхэд хамгаалал, жендэрийн бодлого, эрүүл мэнд, боловсролын салбарын хууль эрх зүйн орчин, нийгмийн бодлогын асуудлаар туршлага солилцох арга хэмжээний хүрээнд хоёр орны парламентын эмэгтэй гишүүдийг оролцуулсан цахим хурал зохион байгуулахаар ярилцан тохиролцжээ.

Хуваалцах