Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Ш.Одонбаатар Сан Марино Улсад ажиллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сан Марино Улсад ажиллаж, Сан Марино Улсын төрийн шинэ тэргүүн нарын тангараг өргөх ёслолд оролцож, албаны хүмүүстэй уулзалт хийв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ш.Одонбаатар Сан Марино Улсад ажиллаа
Элчин сайд Ш.Одонбаатар Сан Марино Улсад ажиллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сан Марино Улсад ажиллаж, Сан Марино Улсын төрийн шинэ тэргүүн нарын тангараг өргөх ёслолд оролцож, албаны хүмүүстэй уулзалт хийв.

Мөн энэ үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Сан Мариногийн Төрийн нарийн бичгийн дарга ноён Паскуале Валентинитай уулзаж, хоёр орны эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцав.

Уулзалтын дараа Элчин сайд Ш.Одонбаатар Сан Марино Улсын Төрийн нарийн бичгийн дарга Паскуале Валентини нар Монгол Улсын Гадаад харилцаны яам болон Бүгд Найрамдах Сан Марино Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурав.

Хуваалцах