Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Синь Хайминийг хүлээн авч уулзлаа

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синь Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Синь Хайминийг хүлээн авч уулзлаа
Элчин сайд Синь Хайминийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синь Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгааг онцлоод хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж ирснийг талууд илэрхийлж байв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Синь Хайминь хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаа. Тухайлбал, хоёр талын хамтарсан цэргийн сургууль, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн алба хаагчдыг харилцан сургаж бэлтгэх, “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд ХАЧА цэргийн баг илгээн оролцуулах зэрэг бүх түвшинд хөгжиж байгаа, цаашид энэхүү уламжлалт харилцаагаа улам бэхжүүлж, шинэ агуулга хэлбэрээр өргөжүүлэх тухай санал солилцсон юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Хуваалцах