Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

Элчин сайд У.Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд У.Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
Элчин сайд У.Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Хуваалцах