Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав

Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан байгуулал, хүний эрхийн алба /АИХЭА/-ны тэргүүн, Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав
Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Зураг: МҮОНРТ

Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан байгуулал, хүний эрхийн алба /АИХЭА/-ны тэргүүн, Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид тус байгууллагын АИХЭА-ны Сонгуулийн ажиглагчдын баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг ажигласан ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ, санал санаачилгын талаар уг тайланд дурдсан зөвлөмжтэй холбогдуулан манай улсын төр, Засгийн газрын зарим байгууллага, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт зохиов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан ЕАБХАБ-ын Ажиглагчдын багийн ахлагч Элчин сайд Одри Гловер, тусгай зөвлөх Бостиян Сирник, Монголын асуудлыг хариуцсан ажилтан Александр Шлик нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид айлчлалын үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболдод бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага, албан хүмүүстэй уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажигласан тус байгууллагын АИХЭА-ны тайланг хүлээлгэн өгч, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан АИХЭА-ын Сонгуулийн ажиглагчдын багийн ажлын тайлан, зөвлөмжүүдийг Монгол Улсын улс төрийн намууд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулан хэлэлцүүлэг хийв.

Хуваалцах