Элчин сайдууд томилогдлоо
Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлаар энэ сарын 8-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлаар энэ сарын 8-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нарыг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн юм.
Мөн уг саналтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татах саналаа ирүүлээд байсан юм.
Эдгээр асуудлыг холбогдох байнгын хороод хэлэлцэн 100 хувь дэмжиж өнөөдөр УИХ-д дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр дэгийн дагуу орууллаа.
Уламжлал ёсоор УИХ-ын гишүүд элчин сайдаар нэр дэвшин орж ирж байгаа дипломат ажилтнуудаас асуулт асууж, саналаа хэллээ.
Санал, асуултын дараа УИХ-ын гишүүд саналаа хураалгахад:
Мундагбаатарын Батсайхан - 92,5 хувь
Цолмонгийн Болор - 92,3 хувь
Раднаабазарын Алтангэрэл - 96,0 хувь
Ваанчигийн Пүрэвдорж - 96,0 хувийн дэмжлэгийг тус тус авч, эх орноо гадаад улсад төлөөлөн суух бүрэн эрхт элчин сайдаар томилогдлоо.


















